Гадаад харилцаа

Компаний гадаад худалдааны хүрээнд өнөөгийн эрүүл мэндийн лабораторийн салбарт дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрлэгч компаниудаас импортоор лабораторийн урвалж бодис, тоног төхөөрөмж нийлүүлэх сэлбэг хэрэгсэлээр хангах, баталгаат засварын үйлчилгээ үзүүлэх, лабораторийн тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний талаар сургалт зохион байгуулах, зарим төрлийн шинжилгээ хийх зэрэг үйл ажиллагаа явуулдаг. 
Олон жилийн судалгаа хамтын ажиллагааны үр дүнд дэлхийд нэртэй чанартай лабораторийн урвалж бодис, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэгч Холбооны Бүгд Найрамдах Герман улсын “HUMAN” LLC, Бельги улсын Бектон Дикинсон, Япон улсын Нихон Кохден, Фужиребио зэрэг олон улсын чанарын стандартанд тохирсон лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлдэг компаниудтай хамтран ажиллаж тэдний Монгол дахь албан ёсны төлөөлөгч юм.

Зураг