Захирлын мэндчилгээ

About us

Дээд тэнгэрээс заяат эх сайхан Монгол орондоо Анагаах эрдэм, Лабораторийн Онош Зүйн ухааныг хөгжүүлж, 
увидас шимийг түмэн олондоо хүртээхийн төлөөнөө 1996 онд “Монолаб” ХХК хэмээх айл гэрийг цогцлоосон билээ. 
Бид багаж тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуурын чанар нь баталгаатай, технологийн дэвшил нь байнга төгөлдөржиж байдаг дэлхийн нэртэй үйлдвэрлэгч нартай хамтарч ажилладаг.
Улс орны өнцөг булан бүрт зон олны эрүүл мэндийн төлөө зүтгэж яваа сум өрх, аймаг, нийслэлийн болон улс, хувийн хэвшлийн эмнэлгийн эмч нар маань манай нэвтрүүлсэн технологи дээр тулгуурлан байж онош тавьдаг болсонд үнэнхүү баясч явдаг.