Бидний тухай

Танилцуулга

“МОНОЛАБ” ХХК нь 1996 оны 04 сарын 16 өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байгуулагдсан бөгөөд Улсын бүртгэлийн дугаар 9011114120, Регистрийн 2079542 тоот дугаартай хязгаарлагдмал хариуцлагатай компани юм. 
Тус компани Монгол Улсын Эмийн хууль болон бусад хуульд нийцүүлэн Эрүүл Мэндийн Яамнаас 2010 оны 02 сарын 25 өдөр шинэчлэн олголдсон ЭХ-03/23/3083 тоот тусгай зөвшөөрөлийн гэрчилгээтэй. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлд компаний үйл ажиллагааны чиглэлийг: “Лабораторийн оношлогоо, онош зүйн бэлдмэл бэлтгэх, эм, оношлуур, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэх, импортлох, засвар үйлчилгээ”-г улсын хэмжээнд явуулахаар заасан байна. 
Компаний гадаад худалдааны хүрээнд өнөөгийн эрүүл мэндийн лабораторийн салбарт дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрлэгч компаниудаас импортоор лабораторийн урвалж бодис, тоног төхөөрөмж нийлүүлэх сэлбэг хэрэгсэлээр хангах, баталгаат засварын үйлчилгээ үзүүлэх, лабораторийн тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний талаар сургалт зохион байгуулах, зарим төрлийн шинжилгээ хийх зэрэг үйл ажиллагаа явуулдаг. 
Олон жилийн судалгаа хамтын ажиллагааны үр дүнд дэлхийд нэртэй чанартай лабораторийн урвалж бодис, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэгч Холбооны Бүгд Найрамдах Герман улсын “HUMAN” LLC, Бельги улсын Бектон Дикинсон, Япон улсын Нихон Кохден, Фужиребио зэрэг олон улсын чанарын стандартанд тохирсон лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлдэг компаниудтай хамтран ажиллаж тэдний Монгол дахь албан ёсны төлөөлөгч юм.