Үйлчилгээний нөхцөл

НЭГ. ГЭРЭЭНИЙ ЗОРИЛГО

1.1 Эмнэлэгийн ба лабораторийн багаж хэрэгсэл, оношлуур, урвалж, тэдгээрийн сэлбэг хэрэгсэл (цаашид бүтээгдэхүүн гэж нэрлэх)-ийг захиалах, нийлүүлэх, төлбөр гүйцэтгэх болон нийлүүлсэн бүтээгдэхүүний чанар, баталгаат засвар, бусад нөхцлийн талаар талуудын эдлэх эрх хэмжээ, хүлээх үүрэг, хариуцлагын асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх, гарч болох эрсдэлийг хязгаарлахад гэрээний зорилго оршино.

1.2 Энэхүү гэрээний ерөнхий нөхцлөөс бусад тусгай нөхцөл болон жил жилийн захиалга, нийлүүлэлтийн хуваарийг хавсралтаар гүйцэтгэнэ. Хавсралт нь гэрээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг болно.

ХОЁР. ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА

2.1 Гэрээ нь талуудын эрх бүхий албан тушаалтнууд харилцан баталсан өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Дараачийн жилүүдэд  а)  захиалагч жил бүрийн 12 сарын 1-ээс өмнө дараа жилийн захиалгаа ирүүлж нийлүүлэгчтэй тохиролцсон тохиолдол, б) аль нэг тал гэрээг цуцлах тухай хүсэлтээ нэг сарын өмнө бичгээр ирүүлээгүй тохиодол, энэ хоёр тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр хэвээр байна. Бусад тохиолдолд гэрээ хүчингүйд тооцогдоно.

ГУРАВ. ГЭРЭЭНИЙ ҮНЭ, ХАНШ

3.1 Энэхүү гэрээний дагуу нийлүүлэх бүтээгдэхүүний нэр төрөл, хэлбэр хэмжээ, нэг бүрийн үнийг бэлтгэн нийлүүлэгчээс жил тутам гаргах үнийн жагсаалт, каталог, нэхэмжлэхийг баримтлан гүйцэтгэх ба дараа жилийн захиалгыг харгалзан хямдрал үзүүлсэн тохиолдолд хямдруулсан үнийг баримтална.

3.2 Евро болон бусад валютын ханшийг төлбөр хийх өдрийн ХХБ банкны албан ханшаар тооцно.

ДӨРӨВ. ЗАХИАЛАХ, НИЙЛҮҮЛЭХ, ТӨЛБӨР ТООЦООНЫ НӨХЦӨЛ

4.1 Захиалагч нь шаардлагатай бүтээгдэхүүний нэр, төрөл, каталогийн дугаарыг зөв сонгож, тоо хэмжээг улирлаар гаргаж, захиалгаа жил бүрийн 12 сарын 1-ний дотор албан бичгээр бэлтгэн нийлүүлэгчид ирүүлж урьдчилан тохиролцоно. Бэлтгэн нийлүүлэгч нь захиалгын тоо хэмжээ, өсөлтөөс хамаарч хямдралын хэмжээ, бусад хөнгөлөлтийг тооцно. Захиалга дээр ерөнхий эмч, эрхлэгч, ерөнхий ня-бо нар гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байна.

4.2 Захиалагч нь бэлтгэн нийлүүлэгчийн нийлүүлж угсралт сургалт явуулсан багаж дээр зөвхөн бэлтгэн нийлүүлэгчийн баталгаат урвалж оношлуур, сэлбэг хэрэгслийг ашиглана.

4.3 Бэлтгэн нийлүүлэгч нь төлбөр хүлээн авснаас хойш хэрэв бараа бүтээгдэхүүн нь агуулахад бэлэн байгаа нөхцөлд шууд, бэлэн бус нөхцөлд 2-4 долоо хоногийн дотор багтаан бүрэн нийлүүлнэ.

4.4 Захиалагч нь бэлтгэн нийлүүлэгчээс авсан нэхэмжлэхийн дагуу төлбөрийг бэлнээр эсвэл бэлэн бусаар гүйцэтгэнэ.

4.5 Бэлтгэн нийлүүлэгч нь нийлүүлсэн бүтээгдэхүүний хэрэглээ, засвар үйлчилгээ, ажиллах арга зүйн талаар захиалагчийн томилсон мэргэжилтэнд нарийвчлан зааж өгч, эзэмшүүлэх сургалтыг үнэ төлбөргүй явуулна. Сургалтанд хамрагдаж технологи эзэмшсэн мэргэжилтэн өөрчлөгдсөн болон шинэ мэргэжилтэнд дахин сургалт явуулах тохиолдолд сургалтыг төлбөртэй явуулна. 

4.6 Захиалагч нь бэлтгэн нийлүүлэгчийн бус сэлбэг хэрэгсэл, оношлуур, ашигласан тохиолдол болон оюуны өмчийн хууль, барааны тэмдэгтийн болон бусад хуулийн заалтыг зөрчсөн тохиолдолд гэрээг шууд цуцалсанд тооцно.

ТАВ. БАТАЛГААТ ЗАСВАРЫН НӨХЦӨЛ

5.1 Бэлтгэн нийлүүлэгч нь шинээр нийлүүлсэн бүтээгдэхүүний баталгаат засварыг 1 (нэг) жилийн хугацаанд бүрэн хариуцна.

5.2 Бэлтгэн нийлүүлэгч нь нийлүүлсэн бүтээгдэхүүний баталгаат засварын хугацаанд дуудлагаар ирж үйлчлэх үед дараах нөхцлөөс бусад нөхцөлд гарах бүх зардлыг (сэлбэг, инженерийн ажилласан цагийн хөлс) бүрэн хариуцан үнэ төлбөргүй хийж гүйцэтгэнэ. Үүнд:

  • тээвэрлэлтийн ослоос болсон эвдрэл
  • захиалагч зааврын дагуу ажиллаагүйгээс болсон эвдрэл
  • давагдашгүй хүчин зүйлээс болсон эвдрэл
  • хорлон сүйтгэх санаатай үйл ажиллагаанаас болсон эвдрэл
  • бэлтгэн нийлүүлэгчийн бус оношлуур, ашигласнаас болсон эвдрэл

5.3 Энэ гэрээний 5.2-т заасан бэлтгэн нийлүүлэгч үл хариуцах эвдрэл гэмтлийн үед сэлбэг засварын бүх зардлыг захиалагч хариуцна.

5.4 Баталгаат засварын хугацаа дууссаны дараа бэлтгэн нийлүүлэгч нь зөвхөн энэхүү гэрээ хүчин төгөлдөр байгаа нөхцөлд захиалагчийн дуудлагаар үйлчилнэ.                                                                                                           

5.7 Үйлчилгээний төлбөрийг бэлтгэн нийлүүлэгчийн нэхэмжлэх, үнэ, тарифын дагуу захиалагч саадгүй төлнө.

5.8 Хэрэв шинээр нийлүүлсэн бүтээгдэхүүн нь үйлдвэрлэгчийн буруугаас гэмтэлтэй нь тогтоогдвол бэлтгэн нийлүүлэгч нь шинэ бүтээгдэхүүнээр сольж өгөх ийм боломжгүй бол бүтээгдэхүүний үнийг буцааж өгнө.

ЗУРГАА. ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ

6.1 Гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш үер, хүчтэй салхи, газар хөдлөлт, гал түймэр, дайн, зэвсэгт бослого, төрийн эргэлт,  Засгийн  газрын  шийдвэр  зэрэг давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс үүргээ биелүүлж чадахгүйд хүрвэл энэ тухай нөгөө талдаа бичгээр мэдэгдэж, цаашид авах арга хэмжээний талаар тохиролцоно.

6.2 Гэрээний 6.1 нөхцөл үүссэн бол талууд хариуцлагаас чөлөөлөгдөнө.

6.3 Давагдашгүй хүчин зүйлийн нөлөө арилсны дараа талууд гэрээг үргэлжлүүлж болно.

ДОЛОО. БУСАД АСУУДАЛ

7.1 Талууд өөрийн эрх үүргээ нөгөө талын бичгэн зөвшөөрөлгүй гуравдагч талд шилжүүлж болохгүй.

7.2 Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр бичгэн хэлбэрээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Энэ нэмэлт, өөрчлөлт нь эрх бүхий албан тушаалтнууд харилцан баталснаар хүчин төгөлдөр болно. Гэрээний нэмэлт, өөрчлөлт нь үндсэн гэрээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг болно. 

7.3 Гэрээ хэрэгжих явцад маргаантай асуудал гарвал талууд эв зүйгээр зохицуулахыг хичээх ба нэгдсэн тохиролцоонд хүрч чадахгүй бол асуудлыг шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлнэ.

НАЙМ. ХАРИЛЦАГЧ БАНКНУУДЫН ДАНСНЫ МЭДЭЭЛЭЛ

8.1 Хаан банк төгрөгийн данс:              5030117632

8.2 Хас банк төгрөгийн данс:                5000257309

8.3 Голомт банк төгрөгийн данс:           3350000337

8.4 Чингис хаан банк төгрөгийн данс:   3920010284

8.5 Төрийн банк төгрөгийн данс:           109000029322

8.6 ХХБ банк төгрөгийн данс:               404003560